Tuesday, May 11, 2010

Сиймхий

Миний хувийн орон зайд саатан буй эрхэм таны мэндийг мэдье.

Олон жил тархи, зүрх, сэтгэл, мэдрэхүйдээ тээж явсан аливаагийн тухай бодол, зураглалуудаа буулгах, хуваалцах талбарыг нээсэндээ баяртай байна. Өдөр тутмын амьдралдаа халуу шатан задарч, хааяахан чимээгүй царцаж, эргээд сад тавьж, оргилон урссаар, элэгдсээр бүх юм надаас алсарч байна. Тэр бүх сэрэл мэдрэмжүүдийг шинэхэнээр нь уудлахыг хүснэм. Бүх юм дэндүү чимээгүйгээр гэхдээ хэт хурдан...